Бид сайн дурын үндсэн дээр нэгдэн Монголын хөрөнгийн зах зээлийн хөгжилд өөрсдийн хувь нэмрийг оруулахаар ажиллаж буй Монголын мянга мянган залуусын төлөөлөл. Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ард иргэдэд, мэргэжилтнүүдэд, шийдвэр гаргах түвшиний бодлого боловсруулагчдад таниулах нь бидний гол зорилго. Энэхүү зорилгодоо хүрэхийн тулд мэдээ, мэдээллээр тэднийг хангаж, онлайн ба танхимын сургалт зохион байгуулахын зэрэгцээ ном товхимол гаргаж оюуны хөрөнгө оруулалт хийж байна.

Бид хэн бэ?

dollar

ЭРХЭМСЭГ ОРШИХУЙ

Хөрөнгийн зах зээлийн үр ашгийг хэрхэн хүртэх мэдлэгийг хамгийн ончтой аргаар эмх цэгцтэйгээр олон нийтэд хүргэнэ.
global

ЗОРИЛГО

Хөрөнгийн зах зээлийн ач холбогдлыг ард иргэдэд, мэргэжилтнүүдэд, шийдвэр гаргах түвшиний бодлого боловсруулагчдад таниулах.
as

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЗАРЧИМ

Бид хараат бус, бие даасан байдлаар ажиллаж хамгийн түрүүнд хамгийн үнэ цэнэтэй мэдлэгийг эмх цэгцтэйгээр түгээнэ.

Үнэт зүйлс

value

Мэргэжлийн ёс зүй

like

Тоо бус чанар

network

Бүгд бус чухал

text

Цэгцтэй мэдлэг

Бид яагаад онлайн сургалт хийдэг вэ?

Бид хэзээ, хаанаас эхэлсэн бэ?

Яагаад заавал нийгэмлэг гэж?

1. Хөрөнгийн зах зээл хөгжиж байгаа боловч түүнээс иргэд хэрхэн өгөөж хүртэх вэ хэмээх арга замыг зааж өгдөг сайн дурын байгууллага байхгүй байсан

2. Монголын хөрөнгийн зах зээлийн цаг үеийн мэдээллийг нэгтгэн дүгнэх, олон нийтэд мэдээллэх

3. Хөрөнгийн зах зээлтэй холбоотой судалгаа шинжилгээ гүйцэтгэх, үр дүнг холбогдох байгууллагуудруу хүргэх, санал солилцох, хэрэгжүүлэх.

4. Олон нийтийн хөрөнгийн зах зээлийн талаарх мэдлэгийг нэмэгдүүлэх