3r songolt

ХЭЗЭЭ

2019 оны 12-р сарын 14 өдөр
10:00-14:00 цагуудад
locatoion1

ХААНА

Жи-Мобайл төв
(цэцэг төвийн ард байрлах)
3 давхарт 303 тоот
payment

ҮНЭ

50,000 төгрөг

ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД НЭВТРЭХ НЬ – ТАНЫ ЗААВАЛ СУУХ ЁСТОЙ СУРГАЛТ

Биднийг унтаж байхад дэлхий эргэж байдаг

1990-ээд оны сүүлчээр технологийн хөгжлийн үр дүнд интернет болон компъютерийн хөгжил хурдасч эхэлсэн билээ.

Технологийн дэвшилийн үр дүнд хүн төрөлхтөнд нэгэн гайхалтай боломж нээгдсэн нь дэлхий аль ч өнцөг булангаас аль ч улсын санхүүгийн зах зээлд нэвтрэн хил хязгаар үл харгалзан хөрөнгө оруулах дэд бүтэц бий болсон явдал юм.

Өдгөө Монгол хүн та олон улсын брокерийн компанид дансаа нээн дэлхийн аль ч улсын хөрөнгийн зах зээлд нэвтрэн ямар ч хувьцаанд хөрөнгө оруулах боломжтой.

Доорх графикт Facebook-ийн хувьцааны ханшийг харуулав.

2013 онд 24 ам.доллар байсан хувьцаа одоо 201 ам.доллар болжээ. Хэрэв та тухайн үед 1 сая төгрөгөөр хувьцааг нь авсан бол хувьцааны ханш 8 дахин өсөхийг зэрэгцээ ам.доллар төгрөгийн эсрэг 2 дахин чангарсан учир одоо 16 сая төгрөгийн үнэлгээ бүхий хувьцаатай болох байв.

Өдөрт дунджаар 2.5 тэрбум ам.долларын хувьцаа арилжаалагддаг энэ зах зээлд таны 10,000 ам.доллар хүрэхгүй хувьцаа зарагдахгүйн зовлон байхгүй.

Шүүрээд л авна.

Энэ бол зүгээр нэг захын жишээ. Үүн шиг олон жишээг дурьдаж болно. Alibaba, Microsoft, Amazon, Tencent гээд дурдаад байвал дуусахгүй олон.

Гагцхүү та энэ бүхнээс хэрхэн ашиг олох вэ? Зөв арга зам, аргачлал нь юу вэ? Яаж хаанаас эхлэх вэ? гээд олон асуултанд хариулах хэрэгтэй болно.

Иймд мэргэжлийн шинжээчдийн олон жилийн туршлга, алдаа оноог сонсож, тэдний 5 жил туулсан замыг 5 цагийн хугацаанд товчлон туулах боломжийг уг сургалт танд олгоно.

 

 

ЭХЛЭЭД ХЭН БАЙХАА ТОДОРХОЙЛ.
Танд хоёр сонголт байна. Арилжаачин болох уу? Хөрөнгө оруулагч болох уу? Арилжаачин гэдэг үг “СOOL” сонсогдож байж болох юм. Харин ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧ хэмээх үг байдаг л нэг уйтгартай сонстож магад. Гэвч бодит байдалд энэ хоёр үгний хооронд тэнгэр газар шиг ялгаа бий. Хэн нь хэн бэ? гэдгийг ялгаж салгаж чадахгүй бол та дампуурна. Бид таныг сонголтоо зөв хийхэд тань тусалъя.

ХААНА? ЮУНД? ХЭРХЭН ХӨРӨНГӨ ОРУУЛАХАА МЭД
Гадаад зах зээлд тоймгүй олон хөрөнгө оруулалт хийх боломж бий. Тэр бүхний ялгаа салгааг мэдэхгүйгээр хам хум үсрээд орчихвол хагас цагийн дараа бүх мөнгөө алдах эрсдэл ч таныг отож байж мэднэ. Иймээс та уг сургалтаас хаана, юунд хөрөнгө оруулбал ямар эрсдэл, ашиг хүлээж байгааг урьдчилан мэдэж бэлтгэлээ хангах боломжтой юм. Бэлтгэлээ сайн хангах нь амжилтын 50 хувь.

МАРГААШ БИШ ЯГ ОДОО ЭХЭЛ.
Боломж гэдэг хэзээд бэлэн байдаг. Гагцхүү түүнийг цаг хугацаатай уралдан амжиж атгаж ашиглаж эхлэх хамгийн чухал юм. Та гадаад арилжаанд орохыг хүссэн бол хүслээ яг одоо хэрэгжүүл. Бид таны эхний алхамаа зөв хийхэд тань туслах болно.

 

Г. Мөнх-Эрдэнэ

МХЗЗСХН ТЭРГҮҮН, ГОЛОМТ БАНКНЫ АХЛАХ ДИЛЕР

Боловсрол

2000 -2007  77-р сургууль

2007 – 2012 СЭЗИС – Бизнесийн эдийн заагч

2016 – CFA – II level тэнцсэн

Туршлага

2012-2013 Грандлайн ҮЦК-ийн санхүүгийн шинжээч

2013-2014 Мандал Даатгал ХК-ийн хөрөнгө оруулалтын шинжээч

2014-2016 Гаүли ҮЦК-ийн  хөрөнгө оруулалтын шинжээч

2016-2017 Голомт банкны алт, хувьцааны дилер

2018-2019 Голомт банкны ахлах дилер

2019 оноос Голомт банкны Арилжааны хэлтсийн захирал

Компанит ажил

Жинст Увс ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

2017 оноос Анд Энерги ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн

2014-2015 МҮЦАХ-ны Ёс зүйн хорооны гишүүн ба даргаар ажиллаж байсан.

Бүтээл, туурьвал

2009 онд “Бодомж 1” хөрөнгийн зах зээл анхлан сонирхогчдод зориулсан номыг бичсэн

2013 онд “Багц сонголтын онол ба гүйцэтгэлийн шинжилгээ” номыг орчуулсан

2016 онд “Хувьцаа ямар ашигтай вэ?” номыг эрхлэн гаргасан.

Судалгааны чиглэл

Компанийн сайн засаглал

Хөрөнгийн зах зээл ба макро эдийн засгийн хамаарал

Оновчтой багц сонголт

Зан төлвийн санхүү

Гавъяа шагнал

2018 онд Голомт банкны “Од ажилтан”

2017 онд Голомт банкны “Шилдэг ажилтан”

Э.Тэмүүжин

МХЗЗСХН-ийн СУРГАГЧ БАГШ

Боловсрол

2002 -2012  Дэвшил ахлах сургууль

2012 – 2016 СЭЗИС – Бизнесийн эдийн заагч

CFA level 1

Туршлага

Ard securities LLC

GZ Capital LLC

Gauli LLC

Golomt bank

ТӨЛБӨР ТӨЛӨХ ЗААВАР

Төлбөр: 50,000 төгрөг
Төлбөр хийх данс: 5700482469, Хаан банк

Данс эзэмшигч: Б. Анужин

Төлбөрийн утга: Утасны дугаар

Баталгаажуулах: Бид төлбөр шилжмэгц таньруу эргэн холбогдож бүртгэлийг баталгаажуулан 99803111 дугаараас холбогдох болно. Баярлалаа.

АНХААРАХ ЗҮЙЛ

(заавал уншаарай)

Эхний 15 хүн оролцох боломжтой

БҮРТГҮҮЛЭХ

Дэлгэрэнгүй мэдээлэл бүртгэлтэй и-мэйл хаяг болон утасны дугаар уруу тань цаг тухай бүрд илгээх болно.